Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.06.13-06.15)

2016-06-21     

2016 оны 06 дугаар сарын 13                                                                       Даваа гараг
 
09:00 цаг
1. Н.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Эрдэнэбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэж, урьд эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сарын ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Шүүгч Д.Лувсандорж
 
11:00 цаг
2. А.Отгонбаяр, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, мөн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж 6 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Б.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар Б.Батболдод оногдуулсан эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 2 жилийн хугацаатай оногдуулсан үндсэн ял болох 2 жилийн ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн. Мөн хуульд зааснаар А.Отгонбаярт оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жилийн ялыг өршөөн хасч, нийт 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Бавуу,
Шүүгч Д.Чинзориг, Ц.Цэлмэг
 
2016 оны 06 дугаар сарын 14                                                                             Мягмар гараг
 
11:00 цаг
1. Р.Дарханбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Р.Дарханбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Бавуу,
Шүүгч Д.Лувсандорж, Ц.Цэлмэг
 
2016 оны 06 дугаар сарын 15                                                                               Лхагва гараг
 
11:00 цаг
1. Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Бавуу,
Шүүгч Д.Чинзориг, Ц.Цэлмэг
 
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ