Шүүхэд баярлалаа

2016-06-13     

Зохиолч, сэтгүүлч Т.Бямбарагчаа шүүхийн шинэтгэл, шүүгчийн үйл ажиллагаанд талархсан сэтгэгдлээ бичгээр ирүүлснийг та бүхэнд хүргэж байна.
 
Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Нармандах, шүүгч З.Түвшинтөгс, Тамгын газрын дарга Д.Одхүү, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Алтаннавч, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн З.Мөнхзул, шүүгчийн туслах Б.Батцэцэг нарт үйлчлүүлэгчдийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
 
Хууль шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлст ахиц амжилт гаргаж, бэрх хэцүү боловч хариуцлагатай ариун үйлст хошуучлан ажиллаж байгаа шударга үнэний дэнс болж, шүүх байгууллагын энэ их нүсэр хүнд ажлыг нугалж байдаг шүүхийнхэн та бүхэнд ажлын амжилт хүсч “Хуульчийн тухай” шүлгэн хадаг өргөснийг хүлээн авна уу  гэжээ.
               
“Хуульчийн тухай дуу” шүлгэн хадаг
 
Шүүх засаглал чухал гэдгийг
Шуурхай үйлсээрээ нотолсон
Шүүхийн шийдвэр биелэгддэг гэдгийг
Шударга зангаараа харуулсан
Хуульч та төрдөө
Онцгой гавъяатай хүн шүү
Хуульч та түмэндээ
Одтой, азтай хүн шүү
Мэдтүгэй сахитугай гэсэн
Үндсэн хуулийг дээдлүүлсэн
Мэдэцгээе сахицгаая гэсэн
Үнэнхүү сэтгэлийг төрүүлсэн
Хуульч та төрдөө
Онцгой гавъяатай хүн шүү
Хуульч та түмэндээ
Одтой, азтай хүн шүү
Жинхэнэ хүн-ёс зүйтэй байхыг
Жишээ дууриаллаар үзүүлсэн
Жинтэй ончтой үг үйлдлээрээ
Жирийн олондоо үлгэрлэсэн
Хуульч та төрдөө
Онцгой гавъяатай хүн шүү
Хуульч та түмэндээ
Одтой, азтай хүн шүү
 
2016.06.10