2016 оны 06 дугаар сарын 06 Даваа гараг
11:00 цаг
1. Ж.Эрдэнэбат, Д.Энхтайван нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Энхтайван өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт, мөн улсын яллагч шинжээч эмч С.Төгсбуян, гэрч Д.Дарамсүрэн, А.Алтантуяа нарыг оролцуулах тухай хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Бавуу, шүүгч Ц.Цэлмэг, Д.Чинзориг
2016 оны 06 дугаар сарын 08 Лхагва гараг
09:00 цаг
1. Т.Нэргүйбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Т.Нэргүйбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
11:00 цаг
2. Р.Дарханбаатарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Р.Дарханбаатарт холбогдох гэмт хэрэгт гэрч Бат-Очирыг оролцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдааныг хүртэл шүүгдэгч Р.Дарханбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Бавуу, шүүгч Д.Лувсандорж, Ц.Цэлмэг
14:00 цаг
3. Г.Туяацэцэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Туяацэцэгт холбогдох гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
2016 оны 06 дугаар сарын 10 Баасан гараг
11:00 цаг
1. Ц.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, А.Алтантулга, Ц.Адъяасайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Адъяасайхан өөрийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлээс татгалзаж, өөр өмгөөлөгчтэй оролцоно гэсэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Ц.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, А.Алтантулга, Ц.Адъяасайхан нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Д.Бавуу, шүүгч Ц.Цэлмэг, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ