Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.06.10)

2016-06-10     

2016.06.10
 
1. Г.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй О.Баярдаваад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч: Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
2. Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй “Ирээдүйн аяны зам” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 24.720.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч, Ерөнхий шүүгч Б.Нармандах
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав.
 
3. Б.Ганболдын нэхэмжлэлтэй Б.Эрхумарт холбогдох гэм хорын хохирол 28.665.321 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч: Л.Энхбилэг, шүүгч З.Түвшинтөгс, Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, 123.3 дахь хэсэгт зааснаар автомашинд дахин шинжилгээ хийлгэх, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл шүүх хурлдааныг хойшлуулж шийдвэрлэв. 
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан