Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.06.09)
2016.06.09
1. Б.Сарантуяагийн нэхэмжлэлтэй Д.Монголжинд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч: Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.9, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.
2. Г.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй О.Баярдаваад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч: Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 30 минут хойшлуулав.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн ахнан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан