2016.06.07
1. Б.Ганболдын нэхэмжлэлтэй Б.Эрхумарт холбогдох гэм хорын хохирол 28.265.321 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч Л.Энхбилэг,
шүүгч Н.Баярсүрэн, З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг хүртэл хойшлуулав.
2. Б.Соёлын нэхэмжлэлтэй Б.Батнасанд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч: Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Э.Амгаланбаатарын нэхэмжлэлтэй Б.Начиндоржид холбогдох арилжааны гэрээний үүргийн биелэлтэд 2.070.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч: Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулав.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн ахнан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан