Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.05.30)
2016.05.30
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 736, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 787 дугаар шүүгчийн захирамжинд гаргасан гомдлыг хянан хэлэлцэх тухай
Шүүх бүрэлдэхүүнд: Даргалагч, Ерөнхий шүүгч Б.Нармандах,
шүүгч Д.Уранчимэг, Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Б.Наранчимэгийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Н.Одонтуяагийн нэхэмжлэлтэй Ч.Оюунчимэгт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Д.Энхтуяагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.
5. Б.Даваагийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
6. Д.Одгэрэлийн нэхэмжлэлтэй Д.Хасчулуун, Г.Алтанцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан