Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.05.23-05.25)

2016-05-26     

2016 оны 05 дугаар сарын 23                                                                           Даваа гараг
 
11:00 цаг
1. Ц.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Пүрэвзүн, Б.Ганцоож, А.Алтантулга, Ц.Адъяасайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2/ 
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Алтантулгын гаргасан “өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох” тухайхүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт хийхээр хойшлуулж, шүүх хуралдааныг хүртэл шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, Алтантулга нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, Ц.Адъяасайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
2016 оны 05 дугаар сарын 25                                                                           Лхагва гараг
 
10:00 цаг
1. Ч.Дорлигт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ч.ДорлигтЭрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
 
11:00 цаг
2. Э.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145дугаар зүйлийн 145.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Э.Мөнх-ЭрдэнэдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ