Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.05.25)

2016-05-25     

2016.05.25
 
1. Б.Ганболдын нэхэмжлэлтэй Б.Эрхумарт холбогдох гэм хорын хохирол 28.265.321 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүнд: Даргалагч шүүгч Л.Энхбилэг,
шүүгч Н.Баярсүрэн, З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулав.
 
2. Ж.Гандуламын нэхэмжлэлтэй Ш.Одбадрахад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан