Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.05.24)
2016.05.24
1. Д.Болормаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч, Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Б.Бямбацэцэгийн нэхэмжлэлтэй Э.Мөнхтулгад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 9.333.332 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. А.Сарантуяагийн нэхэмжлэлтэй П.Ундрахад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсийн хүсэлттэй н.Батсүхийг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
5. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсийн хүсэлттэй Т.Баясгаланг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэрэг
Даргалагч, Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан