Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.05.18)

2016-05-19     

2016.05.18
 
1. Т.Өргөтогтохийн нэхэмжлэлтэй Б.Батболдод холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3дахь хэсэгт зааснаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
2. Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Т.Үүрцайхад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, нэмэгдүүлсэн шаардлага болох 500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 132 дугаар зүйлийн 132.3дахь хэсэгт зааснаар эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
3. Ж.Батцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Даргалагч, Ерөнхий шүүгч Б.Нармандах
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
4. “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Батчулуунд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 18.400.098,28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан