Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.05.09-05.13)
2016 оны 05 дугаар сарын 09 Даваа гараг
10:00 цаг
1. Э.Мөнхгэрэл, А.Тэмүүжин, П.Балжинням нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Э.Мөнхгэрэл, А.Тэмүүжин, П.Балжинням нарт холбогдох Эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, Э.Мөнхгэрэл, А.Тэмүүжин, П.Балжинням нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэв.
Даргалагч, Шүүгч Д.Бавуу
2016 оны 05 дугаар сарын 11 Лхагва гараг
09:00 цаг
1. Д.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
10:30 цаг
1. Б.Оюунболдод холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Оюунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ