Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.05.04)
2016.05.04
1. Ю.Өлзийгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. “Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Батчулуунд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 18.400.092,28 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулав.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан