Сургалт зохион байгууллаа.
Тус шүүхийн Тамгын газрын 2016 оны сургалтын төлөвлөгөө, Багахангай дүүрэгт сургалт зохион байгуулах удирдамжийн хүрээнд шүүхийн нээлттэй, ил тод, шуурхай байх зарчмыг хангах, шүүхээс иргэд байгууллагад үзүүлэх үйлчилгээ, арга ажиллагаа болон иргэдийн эх зүйн мэдлэгийг дээшлүүлэх харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Багахангай дүүргийн иргэд байгууллага, аж ахуйн нэгжээс шүүхэд гаргасан өргөдөл, нэхэмжлэл, тус дүүрэгт гарсан гэмт хэргийн талаарх тоон үзүүлэлтийн талаарх мэдээлэл
- Шүүхэд нэхэмжлэл хүлээн авах, нэхэмжлэлиын бүрдүүлбэрийг хангах талаар
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог ач холбогдол, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл хэрхэн гаргах талаар сургалт, мэдээллийг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Алтаннавч, мэдээлэл лавлагааны ажилтан З.Мөнхзул, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Н.Гэрэлтуяа нар бэлтгэн явуулав.
Мөн Багахангай дүүргээс иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ын талаар мэдээлэл өгч, сургалтад оролцсон иргэдийн сонирхсон асуултад хариулан гарын авлага, материалыг тарааж сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тамгын газар