Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.04.11-04.12)

2016-04-14     

2016 оны 04 дугаар сарын 11                                                                         Даваа гараг
 
09:00 цаг
1. Я.Алтантуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Я.Алтантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 2 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар  шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
 
10:00 цаг
1. Б.Цээлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Цээлд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, Б.Цээлд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
 
2016 оны 04 дугаар сарын 12                                                                           Мягмар гараг
 
11:00 цаг
1. Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3/ 
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ