Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.04.04-04.05)

2016-04-14     

2016 оны 04 дугаар сарын 04                                                                         Даваа гараг
 
10:00 цаг
1. Н.Нямдэлгэрт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Нямдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
 
2016 оны 04 дугаар сарын 08                                                                            Баасан гараг
 
11:00 цаг
1. Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3/ 
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Энхтайваны өмгөөлөгч Ц.Алтанцолын ирүүлсэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр хойшлуулж, шүүгдэгч Д.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ