Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.04.11)

2016-04-12     

2016.04.11
 
1. Д.Болдын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
2. Я.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй Ч.Баасан-Очирт холбогдох хүүхдийн тэтгэлэг, түүний алданги 12.973.500 төгрөг, сургалтын төлбөрийн 2.156.000 төгрөг, нийт 15.973.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн шүүгчийн 484 дугаар захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдол
Шүүх бүрэлдэхүүн: Шүүгч Н.Баярсүрэн
Шүүгч Д.Уранчимэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.2-т зааснаар шүүгчийн захирамжийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, үлдсэнийг нь хэвээр үлдээж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал