Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.04.07)
2016.04.07
1. М.Батгэрэлийн нэхэмжлэлтэй Д.Түмэнжаргалд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3.310.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Нямбаярт холбогдох үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн биелэлтэд 51.196 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1. дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр