Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.04.06)
2016.04.06
1. У.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Төөгөөг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Х.Эрдэнэ-Ундрахын нэхэмжлэлтэй Э.Урантуяад холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5.367.000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Ж.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Г.Наранбаатарт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг батлаж шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр