Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.04.05)

2016-04-06     

2016.04.05
 
1. О.Батсүрэнгийн нэхэмжлэлтэй Д.Батжаргалд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч Б.Нармандах
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
2. Д.Баярмаагийн нэхэмжлэлтэй С.Ариунжаргалд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг 
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулав.
 
3. Ч.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
4. “Баян-Эрдэнэ хүрд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шүэ Шүяад холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Даргалагч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан тул шүүгчдийн зөвлөгөөнөөр хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулав.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр