Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.03.30-03.31)
2016 оны 03 дугаар сарын 30 Лхагва гараг
09:00 цаг
1. П.Сайнбилэгт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1/
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Сайнбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
14:00 цаг
1. П.Гансүх, Ч.Очирхуяг, С.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч П.Гансүх, Ч.Очирхуяг, С.Баярсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
2016 оны 03 дугаар сарын 31 Пүрэв гараг
10:00 цаг
1. Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1./
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Өлзийбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ