Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.03.28)

2016-03-28     

2016.03.28
 
1. “Чандмань Налайх” ОНӨААТУҮГ-ийн  нэхэмжлэлтэй н.Нарангэрэлд холбогдох цэвэр усаар хангах хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүргийн биелэлтэд 874.761 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
2. “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороонд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 870.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал