Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.03.21-03.25)
2016 оны 03 дугаар сарын 21 Даваа гараг
10:00 цаг
1. Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Өлзийбуянд холбогдох гэмт хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должингийн гаргасан өмгөөлөгчөөс татгалзан шинээр өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт хийхээр хойшлуулж, шүүгдэгч Б.Өлзийбуянд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
2016 оны 03 дугаар сарын 24 Пүрэв гараг
10:00 цаг
1. Л.Сарантуяад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Л.Сарантуяад эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, Л.Сарантуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
2016 оны 03 дугаар сарын 25 Баасан гараг
10:00 цаг
1. Б.Цээлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнийн ирүүлсэн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагт хийхээр хойшлуулж, шүүгдэгч Б.Цээлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ