Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.03.07-03.11)

2016-03-15     

2016 оны 03 дугаар сарын 07                                                                               Даваа гараг
 
11:00 цаг
1. Д.Нэргүйд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.15, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг журамлан 91 дүгээр зүйлийн 91.2.16/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 91.2.3, 91.2.15 дахь хэсэгт зааснаар ял сонсгосон үйлдлийн учир холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.16 дахь хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэг болгон өөрчилж, Д.Нэргүйд мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 20 жил, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж, хөнгөнийг хүндэд нь багтаан 20 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч шүүгч Д.Бавуу
шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
2016 оны 03 дугаар сарын 09                                                                            Лхагва гараг

11:00 цаг
1. Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Өлзийбуянгийн гаргасан өмгөөлөгчөөс татгалзан шинээр өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт хийхээр хойшлуулж, шүүгдэгч Б.Өлзийбуянд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Ерөнхий шүүгч Н.Одонтуул
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг

2016 оны 03 дугаар сарын 10                                                                           Пүрэв гараг
 
09:00 цаг
1. С.Бадамсэдэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Бадамсэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялаас 2 жилийг өршөөлд хамруулж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
11:00 цаг
1. Д.Тулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Тулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
шүүгч Д.Бавуу, Д.Лувсандорж
 
2016 оны 03 дугаар сарын 11                                                                          Баасан гараг
 
09:00 цаг
1. М.Гансүлдэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг, мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.Гансүлдэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамрагдаж байгаа тул уг зүйлийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу
 
10:00 цаг
1. Д.Ерболотод  холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Ерболотод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ