Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.03.10)
2016.03.10
1.Н.Дэлгэрмаа, Б.Цэрэндондог нарын нэхэмжлэлтэй Э.Алтангэрэлд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний 8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Ш.Нордонхайчингийн нэхэмжлэлтэй Ч.Үүрцайхад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал