Сургалт зохион байгуулав.

2016-03-07     

Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Алтаннавч, ерөнхий шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаяр, мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Алтанбагана, эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа нар Багахангай дүүргийн иргэдтэй уулзаж, мэдээлэл хийв.
 
 
Уулзалтын үеэр шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаяр "Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн хэрэгжилт, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Алтаннавч “Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, 2015 онд  шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн мэдээний талаар сургалт мэдээлэл хийлээ. 
 
 
Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа эвлэрүүлэн зуучлах ажлын онцлог, ач холбогдлын талаар иргэд, хороодын нийгмийн ажилтнуудад мэдээлэл хийж,  гарын авлага тараан, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа.
 
 
Тамгын газар