Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.03.02)
2016.03.02
1. Ч.Ганчимэгийн нэхэмжлэлтэй С.Баатарбилд холбогдох гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Ж.Энхтайваны нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Б.Ганболдын нэхэмжлэлтэй Б.Эрхумарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 28.265.321 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Ганболдын өмгөөлөгч М.Мөнхбаатар, Л.Галбадар нарын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 276 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шүүгч З.Түвшинтөгс
Шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
4. Ш.Галбадрахын нэхэмжлэлтэй “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 257.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Ө.Катирагийн нэхэмжлэлтэй Ж.Кулиманд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал