Сургалт зохион байгуулав

2016-02-26     

          Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаас 2016 оны  02 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 1-р хорооны иргэдэд сургалт явуулав.
 
           Уг сургалтаар эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог ач холбогдлын талаар танилцуулж, гарын авлага, тараах материалаар хангав. Сургалтанд нийт 27 хүн хамрагдсан байна.