Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.02.22-02.24)

2016-02-25     

2016 оны 02 дугаар сарын 22                                                                                Даваа гараг
 
11:00 цаг
1. Д.Нэргүйд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.15, дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг журамлан 91 дүгээр зүйлийн 91.2.16/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Д.Нэргүйн өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд орох хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Д.Нэргүйд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч Шүүгч Д.Бавуу
Шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
2016 оны 02 дугаар сарын 23                                                                              Мягмар гараг
 
11:00 цаг
1. Н.Дэмбэрэлд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Дэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Даргалагч Шүүгч Д.Бавуу
 
14:00 цаг
1. Б.Чимэдбадамд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Б.Чимэдбадамд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Даргалагч Шүүгч Д.Бавуу
 
2016 оны 02 дугаарсарын 24                                                                               Лхагва гараг
 
10:00 цаг
1. Ц.Эрдэнэхүүд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ц.Эрдэнэхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж уг ялыг биечлэн эдлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 жилийн хугацаанд хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч Шүүгч Д.Лувсандорж
 
11:00 цаг
1. Ц.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ц.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албандан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Даргалагч Шүүгч Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ