Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.02.22)
2016.02.22
1. Б.Баяртуулын нэхэмжлэлтэй Г.Нямдоржид холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. “Экспресс трэйд” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Жанболот, М.Дуръяа нарт холбогдох гэрээнээс учирсан хохиролд 8.818.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөдөлмөрийн гэрээний дагуу олгох ёстой цалин ажлын хөлс 6.400.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Л.Хэрлэнцэцэгийн нэхэмжлэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Р.Батжаргалын нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал