Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.02.16-02.18)

2016-02-19     

2016 оны 02 дугаар сарын 16                                                                              Мягмар гараг
 
10:00 цаг
1. Х.Жалбууд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Х.Жалбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
       
2016 оны 02 дугаар сарын 18                                                                                Пүрэв гараг
 
11:00 цаг
1. Г.Тулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа нь шүүгдэгч Г.Тулгын хууль ёсны өмгөөлөгчөөр орох өмгөөлөлийн гэрээ байгуулсан ба хэргийн материалтай танилцах шаардлагатай байна, мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөр шүүхэд хурал давхацсан учир шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгчид Г.Тулгад урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч Шүүгч Д.Бавуу
Шүүгч Д.Чинзориг, Д.Лувсандорж
 
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ