Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.02.08)

2016-02-15     

2016 оны 02 дугаар сарын 08                                                                              Даваа гараг
 
11:00 цаг
1. Г.Тулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь биеийн эрүүл мэндийн улмаас шүүх хуралд хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн хүсэлт ирүүлсэнийг хангаж шүүх хуралдааныг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Г.Тулгад урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Ерөнхий Шүүгч Н.Одонтуул
Шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ