Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.02.03)

2016-02-04     

2016.02.03
 
1. Г.Алтанзулын нэхэмжлэлтэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
2. Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй сураггүй алга болсонд тооцуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь  хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
3. Т.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх  хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
4.  “Баян-Эрдэнэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шүэ Шүяад холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх  тухай иргэний хэрэгт Шүэ Шүяагийн 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Шүүгч Н.Баярсүрэн
                                   Шүүгч З.Түвшинтөгс
                                  Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.2 дахь  хэсэгт зааснаар  шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал