Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.01.21)
2016.01.21
1. М.Байгалмаагийн нэхэмжлэлтэй П.Баттулгад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Зохигчдод 3 сарын эвлэрэх хугацаа олгож, хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Д.Дэнсмаагийн нэхэмжлэлтэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Дэвшил 6 СӨХ-ийн нэхэмжлэлтэй Налайх дулааны станц ТӨХК-д холбогдох 2.018.835 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал