Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.01.20)

2016-01-21     

2016.01.20
1. Ц.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй О.Алтансувдад холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
2. Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэгт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс газар, үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай  иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
3. Л.Хэрлэнцэцэгийн нэхэмжлэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн гэрч оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
 
4. ГүүдНэйборс ОНХХ нэхэмжлэлтэй Өвөршанд өөдрөг үйлс бүлэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.866.406.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
 
5. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй С.Ууганбатыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх  хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал