Өнөөдөр ГОУХАН-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлд Иргэн 2014 системийг хэвийн, тасралтгүй ажиллуулах зорилгоор өндөр хүчин чадал бүхий Dell PowerEdgeR920 маркийн 45 сая төгрөгийн үнэ бүхий серверийг хүлээлгэн өглөө.
Шүүх тус бүр дээр ажиллаж байсан "Иргэн 1” програмыг 2014 оны 8 дугаар сард төвлөрсөн шийдэлтэй болгож Шүүхийн ерөнхий зөвлөлийн дата төвд байрлуулан "Иргэн 2014” нэртэйгээр ашиглаж эхэлснээс хойш 1 жил 5 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд шүүхүүдийн хэрэг бүртгэх ажиллагаа нэмэгдсэн, энэ програм болон серверт Эвлэрүүлэн зуучлагчийн модул нэмсэн, Иргэд өөрийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг үзэх болон шүүхийн хэргийн статикстикийг иргэд чөлөөтэй үзэх боломжтой болгон өргөтгөснөөс шалтгаалан "Иргэн 2014” систем 2015 оны 11 дүгээр сараас гацаж, зарим тохиолдолд ажиллах боломжгүй болон унтрах тохиолдол гарч шүүхүүдээс гомдол санал ихээр ирдэг болоод байсан.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ГОУХАН-д "Иргэн-2014” системийн серверийн өргөтгөл хийхэд тусламж үзүүлэх хүсэлт тавьсныг хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэж өгсөнд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хамт олонд талархал илэрхийлье.
Мэдээллийн технологийн хэлтэс