Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.01.14)
2016.01.14
1. Г.Энхтуяагийн нэхэмжлэлтэй эцэг тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Г.Ганбатын нэхэмжлэлтэй 123 дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1.494.364 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Д.Лүндэгдоржийн нэхэмжлэлтэй Ц.Юмжирдулам, Г.Туяа нарт холбогдох хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Л.Нэргүйгийн нэхэмжлэлтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал