БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2015 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2016-01-11     

 
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хамт олны шуурхай хуралдаанаа хийж, 2015 онд Удирдлага, зохион байгуулалтын талаар хийсэн ажлууд болон шүүн таслах ажиллагааны 2014, 2015 оны харьцуулсан тайланг танилцуулж, хэлэлцүүллээ.
Тус шүүх нь Удирдлага, зохион байгуулалтын талаар 2015 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан болон тусгагдаагүй 16 ажил хийсэн байна.
 
Шүүн таслах ажиллагааны талаар:
Тус шүүх урд онд буюу 2014 онд нийт 927 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, 33-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 хэргийг шүүх хуралдаанаас буцааж, 10 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 861 хэргийг эцэслэн шийдвэрлэж, 22 хэргийн үлдэгдэлтэй байсан бол
2015 онд нийт 930 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, 29-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 6 хэргийг шүүх хуралдаанаас буцааж, 13 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, 804 хэргийг эцэслэн шийдвэрлэж, 64 хэргийн үлдэгдэлтэй гарсан байна.
 
2015 оныг өмнөх 2014 оны мөн үетэй харьцуулахад:
 
1.Шүүхэд хүлээн авсан нийт хэрэг, нэхэмжлэл нь 3-аар буюу 0.3% өссөн,
2.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь 4-өөр буюу 12.1% буурсан,
3.Хэргийг шүүх хуралдаанаас буцаасан нь 5-аар буюу 83.3%өссөн,
4.Хэргийг харъяаллын дагуу шилжүүлсэн нь 3-аарбуюу 23% өссөн,
5.Шийдвэрлэсэн нийт хэрэг 57-гоорбуюу 6.7% буурсан,
6.Үлдэгдэл нийт хэрэг 42-оор буюу 65.6% өссөн үзүүлэлттэй байна.
 
Тус шүүх 2014 онд хянан шийдвэрлэсэн нийт 861 хэргийн 242 хэргийг буюу 28%-ийг ИХШХШТХ-ийн 74, 75, 106 дугаар зүйлүүдэд зааснаар хялбаршуулсан журмаар, 619 хэргийг буюу 71%-ийг ИХШХШТХ-ийн 115, 117 дугаар зүйлүүдэд зааснаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн бол
 Харин 2015 онд хянан шийдвэрлэсэн нийт 804 хэргийн 273 хэргийг буюу 34%-ийг ИХШХШТХ-ийн 74, 75, 106 дугаар зүйлүүдэд зааснаар хялбаршуулсан журмаар, 531 хэргийг буюу 66%-ийг ИХШХШТХ-ийн 115, 117 дугаар зүйлүүдэд зааснаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.
 
2014, 2015 оныг харьцуулахад ИХШХШТХ-ийн 74, 75, 106 дугаар зүйлүүдэд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн үзүүлэлт 2015 онд өмнөх он буюу 2014 оноос 6%-иар өссөн, ИХШХШТХ-ийн 115, 117 дугаар зүйлүүдэд зааснаар шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн үзүүлэлт 5%-иар буурсан байна.
 
Хүснэгтээр үзүүлбэл:
  
Шийдвэрлэсэн нийт хэргийг эрх зүйн төрлөөр нь авч үзвэл:
 
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд:
 
            Урд онд буюу 2014 онд тус шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжид 41.805.946 төгрөгийг улсын орлогод оруулахаар, 5.467.802 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг  зохигчдод буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
            Энэ онд буюу 2015 онд тус шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад улсын тэмдэгтийн хураамжид 35.096.091 төгрөгийг улсын орлогод оруулахаар, 7.786.184 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
 
Хүснэгтээр үзүүлбэл:
 
Давж заалдах болон хяналтын журмаар хянагдсан иргэний хэргийн талаар:
 
            2014 онд: Давж заалдах шатны шүүхээр 15 хэрэг хянагдаж, 12 хэргийн шийдвэр хэвээр, 1 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, 2 хэргийн шийдвэр хүчингүй болсон,
            Хяналтын шатны шүүхээр 4 хэрэг хянагдаж, 3 хэргийн шийдвэр хэвээр, 1 хэргийн шийдвэрт өөрчлөлт орсон байна.
 
            2015 онд: Давж заалдах шатны шүүхээр 13 хэрэг хянагдаж, 7 хэргийн шийдвэр хэвээр, 6 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, хүчингүй болсон хэргийн шийдвэр байхгүй,
            Хяналтын шатны шүүхээр 6 хэрэг хянагдаж, 3 хэргийн шийдвэр хэвээр, 3 хэргийн шийдвэрт өөрчлөлт орж, хүчингүй болсон хэргийн шийдвэр байхгүй байна.
 
Хүснэгтээр харьцуулахад:
 
 
2015 онд хүлээн авч, шийдвэрлэсэн хэрэг болон шүүн таслах ажиллагааны  чанарыг шүүгч тус бүрээр хүснэгтээр харуулбал: 
Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн болон хугацаа хэтэрсэн үлдэгдэл хэргийн хувьд:
 
2014 онд: Хугацаа хэтрүүлэн 3 иргэний хэргийг шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн 2 иргэний хэргийн үлдэгдэлтэй байсан бол
2015 онд: Хугацаа хэтрүүлэн 3 иргэний хэргийг шийдвэрлэж, хугацаа хэтэрсэн  иргэний хэргийн үлдэгдэл байхгүй байна.
Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн 3 иргэний хэрэг нь өөр шүүхүүдээс хугацаа хэтрэлттэйгээр шилжин ирсэн болно.
 
2014, 2015 онуудад хүлээн авсан хэрэг, нэхэмжлэл, шийдвэрлэсэн хэрэг зэрэг нь өсөлт, бууралтын хувьд ойролцоо үзүүлэлттэй байна.
 
Давж заалдах шатны шүүхээр хянагдсан хэргийн шийдвэрийн 46.2% нь хэвээр үлдсэн, 53.8% нь өөрчлөгдсөн, хүчингүй болсон шийдвэр байхгүй,
Хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийн шийдвэрийн 50% нь хэвээр үлдсэн, 50% нь өөрчлөгдсөн, хүчингүй болсон шийдвэр байхгүй.
 
Хэдийгээр хүчингүй болсон хэргийн шийдвэр байхгүй байгаа боловч өмнөх онд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийн шийдвэрийн 79% нь хэвээр үлдсэн байгаатай харьцуулахад чанарын хувьд буурсан байна.
 
Тус шүүхийн нийт шүүгч, ажилтнууд 2016 ондоо шүүн таслах ажлын чанараа улам сайжруулах, харилцаа хандлагаа дээшлүүлэх, сурч боловсроход анхаарч ажиллахаар зорилгоо тодорхойллоо.