Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.01.04-01.08)

2016-01-08     

2016 оны 01 дүгээр сарын 06                                                                                       Лхагва гараг
 
10:00 цаг
1. Э.Ганзоригт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1/
 
Шийдвэрлэсэн байдал: Э.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч Д.Лувандорж
 
2016 оны 01 дүгээр сарын 08                                                                                          Баасан гараг
 
10:00 цаг
1. А.Алтантулга нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2дахь хэсэг/
 
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ц.Адъяасайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзүн, Б.Ганцоож нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Оргил, Ч.Оргилболд, А.Алтантулга нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сар хорих ял тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1, 35 дугаар зүйлийн 35.4, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус бүр 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, үлдэх 1 жил 5 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч  Н.Одонтуул
Шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
 
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Н.Гэрэлтуяа