БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2015 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ТАЙЛАН
2015 оны 12 дугаар сарын 22 Улаанбаатар хот
1.1.Эрүүгийн шүүн таслах ажлын талаар
Тус шүүх 2015 онд 201 хүнд холбогдох 147 эрүүгийн хэрэг хүлээн авснаас 150 хүнд холбогдох 132 хэргийг шийдвэрлэж, 27 хүнд холбогдох 14 хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 11 хүнд холбогдох10 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1хүнд холбогдох1 хэргийн үлдэгдэлтэй байна.
Өнгөрсөн онтой харьцуулбал хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 6 хэргээр буюу 4.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо23 буюу 13.2хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Ял шийтгүүлсэн нийт 150 хүний 6 буюу 4 хувь нь эмэгтэй, 8 буюу 5.3 хувь нь насанд хүрээгүй этгээд, 28.6 хувь буюу 43 хүн урьд нь ял шийтгүүлж байсан, 32 хувь буюу 48 хүн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, 6 хувь буюу 9 хүн гэмт хэрэг давтан үйлдсэн байна.
2015 оны бүтэн жилд хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо, ял шийтгүүлэгсдийг 2014 оны бүтэн жилийн мөн үетэй харьцуулж үзвэл:

Эрүүгийн хэргийг тодорхой бүлэг болон анхаарал татаж байгаа төрлөөр нь авч үзвэл:
Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл:
Шүүх нийт ял шийтгүүлэгсдийн 112 буюу 74.6 хувьд хорих, 10 буюу 6.6 хувьд торгох, 10 буюу 6.6 хувьд албадан ажил хийлгэх, 18 буюу 12 хувьд баривчлах ял тус тус оногдуулжээ.
Хорих ялаар шийтгүүлэгсдийн 44 буюу39.2 хувьд нь хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 10.2 хувиар буурсан байна.
Шүүх хорих ял биечлэн эдлүүлсэн 44 ялтны 23 буюу 52.2 хувийг жирийн дэглэмтэйхорих ангид, 20 буюу 45.5 хувийг чанга дэглэмтэй хорих ангид, 1 буюу 2.2 хувийг гянданд ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
1.2. Шүүн таслах бусад ажлын талаар
2015 онд захиргааны арга хэмжээ авахуулахаар шилжүүлж ирүүлсэн 463 хүнд холбогдох материалыг хүлээн авч, 1 хүнд арга хэмжээ авахаас татгалзан материалыг буцааж, 91 хүнийг 1.345.000 төгрөгөөр торгож, 371 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна.
2015 онд хянан шийдвэрлэсэн захиргааны зөрчлийн хэргийг 2014 оны мөн үетэй харьцуулбал:
Захиргааны зөрчлийн хэрэг өмнөх оныхоос 58 буюу 11.1 хувиар буурсан байна.
Давж заалдах шатны шүүхэд 6 шийтгэвэр хянагдаж,4 шийтгэврийг хэвээр үлдээж, 1 шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 1 шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Тайлангийн хугацаанд нийт 89 ялтанд холбогдох материалыг Эрүүгийн хуулийн 74, 75, ЭБШХ-ийн 333, 334 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүлээн авч шийдвэрлэжээ.
Үүнд: 25 хоригдлыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллаж, 52 ялтны ял эдлэх дэглэмийг бууруулж, 12 ялтны ял эдлэх дэглэмийг хүндрүүлж шийдвэрлэжээ.
Мөн 2015 онд тус шүүх 58 /-17/ сэжигтэн яллагдагчийг цагдан хорих зөвшөөрөл олгож, нийт 36 /+8/ яллагдагчийн хорьж мөрдөх хугацааг сунгажээ.
137 гүйцэтгэх хуудас бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт мэдэгдсэн байна.
2015 онд тус шүүх 84 албан бичиг хүлээн авч, 216 албан бичиг явуулсан байна.
1.3. Шүүн таслахажлын чанарын талаар
Тус шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт 132 эрүүгийн хэргийн 47 буюу 35.6 хувь нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, 9 буюу 6.8 хувь нь хяналтын шатны шүүхэд тус тус хянагдсан байна.
Үүнийг хүснэгтээр үзүүлбэл:
Давж заалдах шатны шүүхээр хянагдсан нийт 47 хэргийн 59.5 хувийг хэвээр, 6.3 хувийг нь өөрчилж, 34 хувийг хүчингүй, хяналтын шатны шүүхээр хянагдсан нийт 9 хэргийн 55.5 хувийг хэвээр, 11.1 хувийг өөрчилж, 33.3 хувийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
1.4. Бусад ажлын талаар
- Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр захирамжаар баталсан шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах “Үндсэн чиглэл”-ийн хүрээнд улирал бүр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг судалж, хууль хэрэглээний маргаантай асуудлаар нэгдсэн зөв практик тогтоох зорилгоор 1 дүгээр улиралд шүүгч Д.Бавуу, 2 дугаар улиралд шүүгч Д.Чинзориг, 3 дугаар улиралд шүүгч Д.Лувсандорж нар мэдээлэл хийв. Мөн шүүгч Д.Бавуу “Торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолыг Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэгт явуулж, прокурорт мэдэгдэж буй талаар”, мөн “Ял шийтгэлийн тэмдэглэлийг зохих байгууллагад хүргүүлж буй эсэх талаар” тус тус судлаж мэдээлэл, шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг нар “Баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтны шийтгэх тогтоолыг цагдан хорих 461-р ангид хуульд заасан хугацаанд хүргүүлж, прокурорын газарт мэдэгдэж буй талаар” тус тус судлаж мэдээлэл бичлээ.
- Тус шүүхээс Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болон Тамгын газрын ажилтнуудын оюуны мэдлэгт хувь нэмэр оруулахаар номын сан байгуулан уг номын санд ном хандивлах ажлыг зохион байгууллаа.
- Мөн тус шүүхийн шүүгчид “Шинэ хууль тогтоомжийн сургалт”, “Монгол улсын шүүн таслах ажиллагааны өнөөгийн байдал, чиг хандлага”, “Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан орон нутгийн сургалт”, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, насанд хүрээгүй гэрч хохирогчтой харилцах НҮБ-ын стандарт” болон “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Шүүхийн захиргааны удирдлага сэдэвт сургалт, хэлэлцүүлэг”, “Мөнгө угаах, гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцаа сургалт”, “Шинэ хууль тогтоомжийн сургалт хэлэлцүүлэг”, “Эрүүгийн эрх зүйн сургалт”-д тус тус хамрагдан оролцов.
- Шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилго, зорилтын хүрээнд хэвлэл мэдээлллийн хэрэгслээр “Төгсгөлгүй үргэлжлэл” нийтлэл, сурвалжлагыг гарган олон нийтэд хүргэсэн байна.
- “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” УРИАН ДОР Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан “Шүүх ба Олон Нийт” хөтөлбөрийн хүрээнд тус шүүхийн шүүгчийн туслахууд шүүхийн шинэчлэлийг олон нийтэд хүртээмжтэй арга хэлбэрээр мэдээлэх, сурталчлах, шүүхийн үйлчилгээний эерэг үр дүнг бататгах зорилгоор Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургууль, Эрдмийн Оргил цогцолбор сургууль, Голомт цогцолбор сургууль, Чандмань сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдын дунд “Шүүх ба Олон Нийт” сэдвийн хүрээнд эссэ бичих болон АХА тэмцээнийг зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагаа болон дотоод бүтэц зохион байгуулалттай танилцуулав.
- Эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэл бүрийг CD-д хуулж, архивлах ажлыг санаачлан хийлээ.
- Тус шүүхийн шүүгч Д.Бавууг төрийн албанд олон жил идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж "Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр мөн “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол, тэмдгээр тус тус шагнав.
____oOo____