Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.12.23)
2015 оны 12 дугаар сарын 23 Лхагва гараг
14:00 цаг
1. А.Алтантулга нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Улсын яллагч Б.Тогтохын гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул
Шүүгч Д.Лувсандорж, Д.Чинзориг
2015 оны 12 дугаар сарын 24 Пүрэв гараг
10:00 цаг
1. Г.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэрэг/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/
Шийдвэрлэсэн байдал: Г.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
Шүүх хуралдааны тойм гаргасан: Н.Гэрэлтуяа