Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.12.24)

2015-12-24     

2015.12.24
1. С.Саулегийн нэхэмжлэлтэй Б.Эрдембекд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
2. Э.Болортунгалагийн нэхэмжлэлтэй Т.Ганбатад холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
3. “Тэмүүлэн баатар” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Өргөө тоосго” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтэд 195.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Өргөө тоосго” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1938 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх тухай иргэний хэрэг
Шүүх бүрэлдэхүүн: Шүүгч З.Түвшинтөгс
Шүүгч Д.Уранчимэг
Илтгэгч шүүгч Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Гомдол гаргагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 00 минутад болохоор хойшлуулж  шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал