Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.12.23)

2015-12-24     

2015.12.23
1. Л.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй “Хаан” банканд холбогдох зээлийн гэрээний хүү 19.510.300 төгрөгөөс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Хаан” банкны Налайх дүүрэг дэх салбарын нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнд холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөр 108.931.451 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал