БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН САЛБАР ХОРООНЫ 2015 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН
2015.12.15 Улаанбаатар хот
Тус шүүхийн салбар хороо нь 2015 онд “Ахмад шүүгчдээ алдаршуулъя” гэсэн уриа дэвшүүлэн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 8 шүүгч, гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан ба 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 9 шүүгч, гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явууллаа.
Салбар хороо нь 2015 онд 25 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 20 ажил хийж, нэмж 4 ажил зохион явуулж гүйцэтгэсэн болно.
Харин хийхээр төлөвлөсөн ажлаас 5 төрлийн ажил хийгдээгүй. Учир нь: шүүгч З.Түвшинтөгс, Д.Уранчимэг, Л.Энхбилэг нар “Хүний мөн чанар”, “Харилцааны соёл", “Шүүгчийн эрхэм чанар” сэдвээр зохион явуулах сургалт нь санхүүгийн байдлаас шалтгаалан 2016 онд хийхээр хойшлогдсон. Мөн Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль” сэдвээр шүүгч Д.Уранчимэг, Шударга ёсны хэмжүүр сэтгүүлт нийтлүүлэхээр төлөвлөсөн “Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Ерөнхий шүүгч Н.Одонтуул нар нийтлэл бичихээр төлөвлөсөн боловч хуульд өөрчлөлт орсон тул нийтлэл бичих шаардлагагүй гэсэн болно.
Хийсэн ажлын талаар танилцуулвал
Нэгт: Сургалт зохион явуулсан байдлын талаар
1.1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Нармандах “Улсын тэмдэгтийн хураамжийг тэгш, зөв хуваарилах” нь сэдэвт сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд зохион явуулсан ба сургалтад тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар хамрагдсан.
Сургалтаар улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар хэрхэн хуваарилах, Улсын тэмдэгтийн хураамжийг “дахин тооцох” болон “хувь тэнцүүлэх” аргаар хэрхэн хуваарилах зэрэг асуудлаар ярилцаж, хууль хэрэглээний талаар нэгдсэн нэг ойлголтонд хүрэхээр санал бодлоо солилцож, цаашид анхаарах зарим асуудлын талаар ярилцсан үр дүнтэй сургалт болов.
1.2. Тус салбар хороо 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж Монголын Шүүгчдийн холбооны зардлаар 2015 онд сувилалд амруулах гишүүнээр Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Н.Одонтуулын нэрийгдэвшүүлэн амруулсан болно.
1.3. Шүүгч З.Түвшинтөгс тус шүүхийн 2015 оны 1 дүгээр улиралд хойшлогдсон шүүх хуралдааны судлагааг өмнөх оны мөн үетэй харьцуулан судалж, хуулийн хугацаанд хэрэг маргааныг шийдвэрлэх, хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон эсэх, шүүгч, шүүгчийн туслах нар хэргийн оролцогчдод эрх, үүргийг ойлгомжтой тайлбарлаж байгаа эсэх, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар зохигчдод шүүх хуралдааны товыг хэрхэн мэдэгдэж шүүх хуралдааны бэлтгэл ханган ажиллаж байгаа талаар санал туршлагаа солилцон ярилцсан болно.


1.4. Шүүгч Л.Энхбилэг “Зээлийн гэрээний эрх зүйн” сэдвээр хийх сургалтын сэдвийг өөрчлөн 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Гэм хор учруулснаас үүсэх үүргийн шаардах эрх, үндэслэл, хууль хэрэглээнд анхаарах асуудал” сэдвээршүүгч, эвлэрүүлэн зуучлагч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулж 2 цагийн сургалт зохион байгуулсан. Сэдвийн хүрээнд онолын болон тус шүүхээр 2013-2014 онуудад шийдвэрлэсэн шийдвэр, Улсын дээд шүүхээр хянагдсан тогтоолыг судалж дээрх төрлийн маргааныг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, хууль хэрэглээний талаар шүүгч нартай санал солилцсон сургалт болов.


1.5. Ерөнхий шүүгч Б.Нармандах 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Сувд” алжаал тайлах төвийн уламжлалт эмчилгээний эмч Д.Сайханцэцэгийг урьж, тус шүүхийн шүүгч, ажилчдад "Алжаал тайлах, зөв хооллох нь эрүүл амьдрахын үндэс" сэдвээр сургалт хийлгэсэн. Уг сургалтаар уламжлалт бариа заслаар ямар эмчилгээг хийж болдог болон хүний амьдралд өдөр тутам хэрэгцээтэй, хэрэгжүүлж байх зүйлсийн талаар дэлгэрэнгүй зааж тайлбарланшүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй сургалт боллоо.
1.6.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт зориулсан компьютерийн хэрэглээ, системийн ойлголт, программ хангамж, интернет хайлтын талаарх цуврал хичээлийг тус шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Алтанбагана зааж шүүгч, ажилтнуудаас үндсэн чадварын богино хэмжээний шалгалт авав.
Мөн MS-Word, MS-Excel, MS-Powerpoint зэрэг оффисын хэрэглээний програмуудын шинэ, хуучин хувилбарууд, үндсэн командууд дээрх ажилбаруудыг хэрхэн сонгож хэрэглэх талаарх заавруудыг цаашид заахаар төлөвлөв.
1.7.Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Эд мөрийн баримт, барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулан ажиллаа.
1.8. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс хөдөлмөрийн маргаантай холбоотой хэрэгт судалгаа хийж хэлэлцүүлэг явуулах сэдвээ өөрчлөн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулан” хяналт, давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн магадлал, тогтоолыг судлан хууль хэрэглээний талаар шүүгч нартай санал туршлагаа солилцон ярилцсан болно.
Хоёрт: Хамтарсан уулзалтын талаар
2.1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгуулж санал солилцсон ба цаашид анхаарах асуудал болон хамтран хийх ажлын талаар ярилцав. Үүнд:
1.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Нийгмийн даатгалын хэлтэс болон шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандаж байгаа иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх,
2.Шүүхээс хүүхдийн эцэг, эхийг тогтоосон шийдвэр, Засаг даргын захирамжаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон байдлыг үндэслэн иргэдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоход гарч байгаа хүндрэл, маргааны талаар,
3.Иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль бусаар авах болсон талаар ярилцав. Мөн шүүгч З.Түвшинтөгс тус байгууллагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн талаар иргэдэд зориулсан танилцуулга, гарын авлага гаргахаар болсон.
2.2.Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн салбар хороо 2015 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газартай хамтарсан уулзалт хийж ажлын нөхцөл байдалтай нь танилцаж, спорт өдөрлөгийг зохион байгуулсан ба шүүхийн “Дэнс” баг гар бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байр эзэлж амжилттай оролцов.
2.3. Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооноос 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зохион явуулсан “Шүүхийн багц хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид оролцож, Шүүхийн тухай багц хууль дахь шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн мэргэшлийн түвшин тогтоох, шүүхийн тамгын газраас шүүгчид чөлөө олгож байгаа талаар санал, бодлоо илэрхийллээ.
2.4. Тус салбар хороо нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ШШГЕГ-ын харьяа хорих 415 дугаар ангитай хамтарсан уулзалт зохион байгуулж, тус хорих ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
2.5. Тус салбар хороо нь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын туршлага судлах, шинэлэг асуудлыг өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилгоор бүх гишүүн, шүүгч нарын хамт 2015 оны 5 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан гатны 9 дүгээр шүүх, Сум дундын 11 дүгээр шүүх, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны 3 дугаар шүүх, Сум дундын 15, 16 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхүүдэд очин хамт олонтой танилцан чөлөөтуулзалт ярилцлага хийж, дурсгалын зүйл гардуулан, байгалийн үзэсгэлэнт газруудаар явсан болно.






2.6.Шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг болох үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай үйлчлэх ажлын хүрээнд Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтэстэй хамтарсан уулзалт хийх төлөвлөгөөгөө өөрчлөн Налайх дүүргийн хороодын засаг дарга нартай “Ажил хэргийн хамтарсан уулзалт ярилцлага”-ыг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан.
Энэхүү уулзалт ярилцлагаар иргэд байгууллагуудын хаяг байршил, шилжилт хөдөлгөөн, энэ талаарх холбогдох баримт өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөлт, гэр бүлийн гишүүдийн талаархи мэдээллийг хуульд заасан үндэслэлээр шүүхэд тодорхойлох журам, иргэдийн төлбөрийн чадварыг тодорхойлох санхүү орлого хөрөнгийн талаархи холбогдох мэдээллийн бүрдэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэр мэдэгдэх хуудас хүргэх, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Шүүх, Засаг дарга, нийгмийн ажилтны оролцоо сэдвийн хүрээнд харилцан ярилцаж санал бодлоо солилцсон ярилцлага болсон.

2.7.Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Налайх дүүргийн “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нартай хамтран ажиллаж, тус шүүх дээр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд яаралтай тусламжийн багаж хэрэгсэлтэй хүрэлцэн ирж шүүгч, ажилтнуудад эмнэлгийн анхан шатны үзлэг оношилгоо хийж, цусны даралт, биеийн жин үзэж, цусан дахь сахарыг тодорхойлон, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн болно.
2.8. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Дүүргийн 4 дүгээр прокурорын газар, Багахангай, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтарч захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтын талаар хамтарсан сургалт, уулзалт зохион явуулах ажлын хүрээнд 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарсан уулзалт зохион байгуулав.
2.9 Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж, мэргэжлийн бүжгийн багш Алтанцэцэгтэй хамтарч хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд 4 төрлийн цэнгээт бүжгийн заав.
2.10. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Чинзориг, Налайх дүүрэг дэх фитнэс клубын багш Батсайхантай хамтарч 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн шүүгч, ажилтнуудын дунд "Жингээ хэрхэн хасах болон нэмэх, мөн бие бялдаржуулах, эрүүл хөдөлгөөнтэй байх" сэдвээр сургалт явуулан сонирхосон асуултуудын дагуу мэдээлэл өгөв.
Гуравт: Тэмдэглэлт үйл явдлын талаар
3.1. Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн салбар хорооноос 2015 онд “Ахмад шүүгчдээ алдаршуулъя” уриа дэвшүүлэн ажиллаххүрээнд шүүгч, ажилчид шүүхийн байгууллагад 26 дахь жилдээ ажиллаж байгаа ахмад шүүч Дансрангийн Бавуу, 24 дэх жилдээ ажиллаж байгаа шүүгч Данжаадын Уранчимэг нарын “Хөдөлмөр алдар”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Уг ажиллагаанд Монголын шүүгчдийн холбоог төлөөлж Холбооны гүйцэтгэх захирал Монгол улсын гавъяат хуульч, ахмад шүүгч М.Дамирансүрэн оролцож шүүгч Д.Бавуу, Д.Уранчимэг нарт “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг, Шүүгчдийн холбооноос урамшуулсан үнэ бүхий зүйлийг гардуулан өгч, өөрийн сургамж үгийг залуу үедээ захиж хэллээ.
Мөн ахмад шүүгч Д.Бавуу, Д.Уранчимэг нар өөрсдийн ажил амьдралын түүхийг залуучуудад дурсан ярьж сэтгэлээ хуваалцлаа.
3.2. Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн салбар хорооноос шүүгчдийнхээ төрсөн өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болно.
Дөрөвт: Сэтгүүлд нийтлэл гаргах талаар
3.1. Шүүгч Л.Энхбилэг “Зээлийн гэрээний шаардах эрх, хууль хэрэглээ” сэдэвт нийтлэл бичиж нийтлүүлэхээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн судалгааны төвд хянуулахаар хүргүүлсэн.
Тавт: Спортын тэмцээн зохион байгуулсан талаар
4.1. Тус шүүх шүүгч, ажилтнуудын дунд Гар бөмбөг, дартс, теннисний тэмцээн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан. Тэмцээнд 5 баг оролцсоноос Д.Бавуу ахлагчтай баг 1 дүгээр байр, З.Түвшинтөгс ахлагчтай баг 2 дугаар байр, Б.Нармандахахлагчтай баг 3 дугаар байрыг тус тус эзэлж амжилттай оролцлоо.
Зургаад: Нийгэмд хандсан хүмүүнлэгийн ажил зохион явуулсан талаар
5.1.Завхан аймгийн сум дундын 12 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямын гэр бүлд сэтгэл санаа