Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.12.14)

2015-12-14     

2015.12.14
 
1. С.Алтантогосын нэхэмжлэлтэй О.Батхуягт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 31.123.875 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
2. Г.Чулуунбатын нэхэмжлэлтэй Налайх хотын захирагчийн ажлын албанд холбогдох Налайх хотын захирагчийн захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.800.000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтрийг бөглүүлэх. Нэмэгдүүлсэн шаардлага 1.148.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал