Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.12.09)

2015-12-11     

2015.12.09
 
1. Д.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй П.Оюунчимэгт холбогдох байр чөлөөлүүлэх тухай  иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
2. Б.Дарьсүрэн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
3. Х.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
4. Багахангай мах боловсруулах үйлдвэр ОНӨУҮГ-ын нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
 
5. Л.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй “ХААН” банкинд холбогдох зээлийн гэрээний хүү 19.510.3000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцохоор гаргасан хүсэлтийг  хангаж, шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагт болохоор хойшлуулж шийдвэрлэв.
 
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал