Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2015.11.30-12.02)
2015 оны 11 дүгээр сарын30 Даваа гараг
09:00 цаг
1. Ц.Ганзаяад холбогдох эрүүгийн хэрэг \Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт\
Шийдвэрлэсэн байдал: Ц.Ганзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4дэх хэсэгт зааснаар тэнсэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгч Д.Лувсандорж
2015 оны 12 дугаар сарын 1 Мягмар гараг
10:00 цаг
1. О.Бат-Эрдэнэдхолбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.1 дэх хэсэг /
Шийдвэрлэсэн байдал: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.Бат-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар О.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгч Д.Чинзориг
2015 оны 12 дугаар сарын 2 Лхагва гараг
10:00 цаг
1. Г.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэрэг \ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт \
Шийдвэрлэсэн байдал: Г.Мэндбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул