Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.12.03-04)

2015-12-04     

2015.12.03
 
1. Б.Оюунсувдын  нэхэмжлэлтэй Ч.Жаргалсайханд холбогдох эцэг тогтоолгож өөрт болон 2 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
2. С.Алтантогосын нэхэмжлэлтэй О.Батхуягт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох 31.123.875 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг 2015  оны 12 дугаар сарын 14-ний 11 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
 
2015.12.04
 
1. Г.Тэмүүлэнгийн нэхэмжлэлтэй, Э.Мягмарт холбогдох эцэг тогтоолгож   тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
2. Ш.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй Н.Даваадоржид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах  тухай иргэний хэрэг
Шүүгч З.Түвшинтөгс
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар  зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
 
3. Ж.Отгонжаргалын нэхэмжлэлтэй Г.Наранбаатарт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч дахин томилуулахаар гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
 
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал