Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2015.11.30)
2015.11.30
1. Г.Чулуунбатын нэхэмжлэлтэй Налайх хотын захирагчийн ажлын албанд холбогдох Налайх хотын захирагчийн захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1.800.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэрэг
Шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагт болохоор хойшлуулж шийдвэрлэв.
2. А.Цагаанчулууугийн нэхэмжлэлтэй Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Г.Батцэцэгийн нэхэмжлэлтэй Ж.Ганболдод холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. “Найман мод” ХХК-ний нэхэмжлэлтэй Улаан загалмайн хороонд холбогдох олох ёстой байсан орлого 17.760.000 төгрөг гаргуулах тухай
Шүүгч Л.Энхбилэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал