Шүүхийн тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.

2015-11-30     

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 -т заасны дагуу тус шүүхийн Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.